Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн 12 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдах бөгөөд интернет орчинд холбогдсон компьютер, гар утас, таблет з

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Нийслэлийн 12 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна
Нийслэлийн 12 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдах бөгөөд интернет орчинд холбогдсон компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан иргэн, хуулийн этгээд хаана байгаагаас үл хамааран байршил харгалзахгүй оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  • Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/;

  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/

  • Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд мессежээр болон имэйлээр мэдэгдэнэ.

Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно.

Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа тус бүрд тушаана.

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан

  • Данс: 100200051049

  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа

  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код эсвэл НГЗБТ-ний дугаар

Дуудлага худалдааны үнийн саналыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, оролцогч тус бүрд газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.

Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 05 дугаар сарын 14-ний өдрийн 08:30 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

НГЗБТ-ний дугаарЗарын кодДүүрэгХорооГазрын байршилЗориулалтГазрын хэмжээ /га/ Дуудлага худалдааны анхны үнэ нийт /төг/Дэлгэрэнгүй12.3.1.8#2020-3685Сонгинохайрхан21Рашаант өртөөний зүүн талдХөдөө аж ахуйн үйлдвэрлэл126 433 152Дэлгэрэнгүй22.3.1.12#2020-3686Сонгинохайрхан21Баруун турууны давааны баруун хойд талдХөдөө аж ахуйн үйлдвэрлэл1.022 645 632Дэлгэрэнгүй32.3.1.14#2020-3690Сонгинохайрхан21Баруун турууны давааны баруун хойд талдХөдөө аж ахуйн үйлдвэрлэл0.51 500 800Дэлгэрэнгүй42.3.1.16#2020-3692Сонгинохайрхан21Ар Шижирийн амандХөдөө аж ахуйн үйлдвэрлэл0.513 648 000Дэлгэрэнгүй52.3.1.18#2020-3694Сонгинохайрхан21Ар Шижирийн амандХөдөө аж ахуйн үйлдвэрлэл0.513 648 000Дэлгэрэнгүй62.3.1.19#2020-4152Сонгинохайрхан21Ар Шижирийн амандХөдөө аж ахуйн үйлдвэрлэл0.513 648 000Дэлгэрэнгүй72.3.1.20#2020-4159Сонгинохайрхан21Ар Шижирийн амандХөдөө аж ахуйн үйлдвэрлэл0.513 648 000Дэлгэрэнгүй82.3.1.27#2020-4160Хан-Уул21Морингийн гэр хорооллын урдОрон сууц1.5168 809 500Дэлгэрэнгүй92.3.1.37#2020-4162Багануур3Мянганы зам дагуу, Хилчин хэсгийн зүүн талдХудалдаа, үйлчилгээ2132 400 000Дэлгэрэнгүй102.3.1.38#2020-4164Багануур3Мянганы зам дагуу, Хилчин хэсгийн зүүн талдХудалдаа, үйлчилгээ2132 400 000Дэлгэрэнгүй112.3.1.43#2020-4166Налайх3Төв аймаг орох зам дагууХудалдаа, үйлчилгээ0.523 500 000Дэлгэрэнгүй122.3.1.47#2020-4167Налайх5Гандан уулын урд талдҮйлдвэрлэл0.59 650 000ДэлгэрэнгүйНИЙТ11.02551 931 084

Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

Хуваалцах