Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн 152 хороонд зээл олгох журам батлагдлаа

Бичил бизнес эрхлэх хүсэлтэй нийслэлийн иргэд хоршоо байгуулан тав хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой юм. Тодруулбал, нийслэлийн 152 хороонд тус бүр дунджаар 100 сая төгрөгийг бичил бизнес эрхлэгчдэд олгохоор журам батлагдсан байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн 152 хороонд зээл олгох журам батлагдлаа
Нийслэлийн 152 хороонд зээл олгох журам батлагдлаа. Зураг: МҮОНРТ

Бичил бизнес эрхлэх хүсэлтэй нийслэлийн иргэд хоршоо байгуулан тав хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой юм. Тодруулбал, нийслэлийн 152 хороонд тус бүр дунджаар 100 сая төгрөгийг бичил бизнес эрхлэгчдэд олгохоор журам батлагдсан байна.

Харин ингэхдээ иргэд тав хүртлэх сая төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй зээлэх юм. Бичил зээлийг аж ахуйн нэгж байгууллагад олгохгүй, хамгийн гол нь ажилгүй иргэн, өрх, бүлгийг хамруулна гэж журамд заасан.

Өнөөдрийн байдлаар иргэд хороондоо хоршоогоо байгуулчих л юм бол санхүүжилт ороход бэлэн болжээ.

Энэ талаар "Бичил бизнесийг дэмжих сан”-гийн мэргэжилтэн н.Анхзаяа ярилаа.

Хуваалцах