Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ

НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан маргааш 09.00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан маргааш 09.00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтцийг шинэчлэх хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих журам, Монгол наадам цогцолборын Хүй долоон худагт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад мөрдөх журам, арга хэмжээ зохион байгуулах үнэ тариф батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Түлхүүр үг:Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
Хуваалцах