Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн 2017 оны төсөвтэй танилцаарай

Нийслэлийн ирэх 2017 оны төсвийг НИТХ хэлэлцэн хуулийн хугацаандаа буюу өнгөрөгч баасан гаригт баталсан билээ. Хотын төсвийн нийт орлогыг 542.1 тэрбум төгрөг байхаар баталсан.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн 2017 оны төсөвтэй танилцаарай
Нийслэлийн 2017 оны төсөвтэй танилцаарай. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ирэх 2017 оны төсвийг НИТХ хэлэлцэн хуулийн хугацаандаа буюу өнгөрөгч баасан гаригт баталсан билээ. Хотын төсвийн нийт орлогыг 542.1 тэрбум төгрөг байхаар баталсан. Хэрвээ дүүргүүд төсвөө батлахдаа хотын төсөвт төвлөрүүлэх орлогыг зохих дүнгээр баталвал нийслэлийн нийт орлогын төсөв 656.2 тэрбум төгрөг байх юм.

Харин хотын шуудын 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 601.5 тэрбум төгрөгөөр баталсан байна. Мөн нийслэлийн төсвөөс 2017 онд Улсын төсөвт шилжүүлэх орлогын хэмжээг 89.4 төгрөгөөр баталсан байна.

Хуваалцах