Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж өвөлжилт, дулааны шугам, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явцыг хэлэлцжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж өвөлжилт, дулааны шугам, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явцыг хэлэлцжээ. Тодруулбал 44 байршлын авто замд засвар, шинэчлэлт хийхээс өнөөдрийн байдлаар 34 байршилд 100.9 километр авто замыг шинэчилсэн бол 10 байршилд 14.15 километр авто замын суурь хучилтын ажил үргэлжилж байна.

Харин эрүүл мэндийн салбарт 92 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс гүйцэтгэл 70.9 хувь Улаанбаатар хотын хэрэглэгч, орон сууцны засварын ажил 40 хувь, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл 63 хувь, Дулаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60.76 хувь Нийслэлийн дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх төслийн найман гол шугамын ажил 85 хувь "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн шугам, тоноглол засварын ажил 53 хувьтай үргэлжилж байгаа аж.

Хуваалцах