Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэнэ
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комисс байгуулах тухай” асуудлыг хэлэлцжээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комисс байгуулах тухай” асуудлыг хэлэлцжээ.
2014 онд Нийслэлийн 375 жил, тэгш ой тохиож байгаа тул түүхт ойг тохиолдуулан нэгдсэн зохион байгуулалтаар тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр зохион байгуулалт, тохижилт, хэвлэл мэдээлэл, соёл урлаг гэсэн дөрвөн салбараас бүрдсэн комисс байгуулахаар төлөвлөжээ. Түүхт ойн хүрээнд хүндэтгэлийн үйл ажиллагаанаас гадна тухайн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагнаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд багачууд, залуучуудыг нийслэлийнхээ түүх, бүтээн байгуулалтаар бахархах, нийтийн соёлыг дэлгэрүүлэх хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн энэ онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хотын түүхт ойтой уялдуулан өрнүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд 2014 онд "Нийслэлийн 375 жил" -ийн тэгш ой тохиож байгаа тул зохион байгуулах комисс байгуулж, төлөвлөгөө гарган ажиллах саналыг дэмжиж, зохион байгуулах комисс байгуулах тогтоолын төслийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барихаар болжээ.


















