Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн 500 залуу багш өнөөдөр чууллаа

Монголын залуу багш нарын холбоо гишүүдийнхээ дунд судалгаа явуулахад багш мэргэжлийн үнэ цэнэ алдагдсан, цалин хөлс бага, нийгмийн асуудал хүнд байгааг учирласан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн 500 залуу багш өнөөдөр чууллаа
Нийслэлийн 500 залуу багш өнөөдөр чууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн есөн дүүргийн 25 мянга гаруй багшийн төлөөлөл болох 500 залуу багш өнөөдөр чууллаа. Монголын залуу багш нарын холбоо гишүүдийнхээ дунд судалгаа явуулахад багш мэргэжлийн үнэ цэнэ алдагдсан, цалин хөлс бага, нийгмийн асуудал хүнд байгааг учирласан байна. Тиймээс Нийслэлийн залуу багш нарын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч н.Учрал ингэж ярьж байна. Зөвлөгөөнд урилгаар олон улсын багш нарын холбооны гишүүд, Их Британийн их сургуулиудын төлөөлөл оролцож байна. Нийслэлийн залуу багш нарын анхдугаар зөвлөгөөнөөс “Залуу багш нарын хөгжлийг дэмжих уриалга” гаргах юм. Зөвлөгөөн үргэлжилж байна.

Хуваалцах