Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн 6 байршилд 6.8 км зам засвар, шинэчлэлийг хийж байна

Сүхбаатар дүүрэг 5 сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх 0.45 км авто замын ажлууд хийж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн 6 байршилд 6.8 км зам засвар, шинэчлэлийг хийж байна
Нийслэлийн 6 байршилд 6.8 км зам засвар, шинэчлэлийг хийж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 6 байршилд 6.8 км авто зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна. Тодруулбал:

-Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг Цэцэг төвийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх 1.7 км авто зам;

-Баянзүрх дүүрэг Дүнжингаравын фрезерээс И мартын уулзвар хүртэлх 1.5 км авто зам;

-Баянзүрх дүүрэг Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвараас Өгөөмөр зах чиглэлийн 0.9 км авто зам;

-Сонгинохайрхан дүүрэг Цэргийн хотхоноос Тахилтын уулзвар хүртэлх 2.4 км авто зам;

-Баянзүрх дүүрэг Дүнжингаравын уулзвараас 133 сургууль чиглэлийн 0.7 км авто зам;

-Сүхбаатар дүүрэг 5 сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх 0.45 км авто замын ажлууд хийж байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Хуваалцах