Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн 86 өрхийн эмнэлэгт “Сovid-19” -ийн сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч байна

Нийслэлийн хэмжээнд 18 цэгт коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна. 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар, дээрх 18 төв болон сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээ хийж эхэлсэн өрхийн эрүүл мэндийн 38 төвд нийт 3,300 иргэн хамрагджээ. Энэ шинжилгээнд өчигдөр 1,639 хүн хандсан бөгөөд бүгд сөрөг гарса

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн 86 өрхийн эмнэлэгт “Сovid-19” -ийн сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч байна
Нийслэлийн 86 өрхийн эмнэлэгт “Сovid-19” -ийн сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд 18 цэгт коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна. 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар, дээрх 18 төв болон сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээ хийж эхэлсэн өрхийн эрүүл мэндийн 38 төвд нийт 3,300 иргэн хамрагджээ. Энэ шинжилгээнд өчигдөр 1,639 хүн хандсан бөгөөд бүгд сөрөг гарсан аж.

Өнөөдрөөс эхлэн 86 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч байна. Сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Хуваалцах