Нийслэлийн амаржих газруудын нэрийг өөрчиллөө
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэрийг өөрчилж дараах нэршлээр нэрлэх болсон талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэрийг өөрчилж дараах нэршлээр нэрлэх болсон талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Үүнд:
Нэгдүгээр амаржих газрыг Нийслэлийн Өргөө амаржих газар
Хоёрдугаар амаржих газрыг Нийслэлийн Хүрээ амаржих газар,
Гуравдугаар амаржих газрыг Нийслэлийн Амгалан амаржих газар хэмээн нэрлэхээр болжээ.
Мөн нийслэлийн дүүргүүд дэх эрүүл мэндийн нэгдлүүдийг тухайн дүүргийн Эрүүл мэндийн төв гэж нэрлэхээр болсон ажээ. Энэхүү өөрчлөлт 2014 оны есдүгээр 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.


















