Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Нийслэлийн “Ардчилсан хүчний холбоо” чуулга уулзалт хийнэ

“Ардчилсан хүчний холбоо”-ноос энэ сарын 3, 4, 5-ны өдрүүдэд “Нийслэлийн чуулга уулзалт”-аа зохион байгуулахаар болжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн “Ардчилсан хүчний холбоо” чуулга уулзалт хийнэ
Нийслэлийн “Ардчилсан хүчний холбоо” чуулга уулзалт хийнэ. Зураг: МҮОНРТ

“Ардчилсан хүчний холбоо”-ноос энэ сарын 3, 4, 5-ны өдрүүдэд “Нийслэлийн чуулга уулзалт”-аа зохион байгуулахаар болжээ.

“Хүнээ хөгжүүлж, Монголоо шинэчилье” уриатай энэхүү чуулга уулзалт нь дүүргүүдийнхээ гишүүд дэмжигчдийнхээ дунд сургалт, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх замаар нийгэмд шууд ардчиллыг бэхжүүлэх, “Ардчилсан хүчний холбоо”-ны гишүүд дэмжигчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, гишүүд дэмжигчдийн цар хүрээг нэмэгдүүлэх, үнэт зүйлс үзэл санаагаа нийгэмд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм байна. Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд болох “Нийслэлийн чуулга уулзалт”-ын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн “Ардчилсан хүчний холбоо”-ны гишүүд дэмжигчид болон зочид төлөөлөгчид хуран чуулж, өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа дүгнэж, цаашдын үйл ажиллагааныхаа талаар хэлэлцэх аж.

Хуваалцах