Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нийслэлийн аварга шалгаруулах 3X3 барилдаан болно

Нийслэлийн аварга шалгаруулах 3X3 барилдааны удирдамж батлагджээ. Энэ барилдаан 2025 оны тавдугаар сарын 30,31-ний өдрүүдэд 14:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн аварга шалгаруулах 3X3 барилдаан  болно
Нийслэлийн аварга шалгаруулах 3X3 барилдаан болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн аварга шалгаруулах 3X3 барилдааны удирдамж батлагджээ. Энэ барилдаан 2025 оны тавдугаар сарын 30,31-ний өдрүүдэд 14:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно. Барилдаанд Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2024-2025 оны улиралд зохион байгуулсан барилдааны чансаагаар эхний 27-д жагссан бөхчүүд оролцоно. Хүндэтгэх шалтгаанаар оролцохгүй бөхийн оронд дараагийн чансаатай бөх орно.

Барилдаанд оролцох бөхчүүд тавдугаар сарын 28-ны 17:00 цаг хүртэл цахимаар бүртгүүлнэ. Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд оролцох бөхчүүд сугалаа татаж дүүрэгт хуваарилагдана. Нэг багийн бөх тус бүр эсрэг багийн ижил дугаартай бөхтэй халз барилдана. Ялсан баг 1 оноо, ялагдсан баг 0 оноо авна. Эцсийн дүнг гаргахад оноо тэнцвэл багийн нийт давааг тоолно.

Шагнал

  • Хувийн дүн,даваа тус бүрийн шагнал 250.000 төгрөг

  • Хувийн дүнгээр тэргүүлэгч бөхийн шагнал 5.000.000 төгрөг

  • Багийн дүн

  • Түрүүлсэн багийн шагнал 15.000.000 төгрөг

  • Дэд байрт шалгарсан багийн шагнал 10.000.000 төгрөг.

  • Гутгаар байрт шалгарсан багийн шагнал 5.000.000 төгрөг.

Хуваалцах