Нийслэлийн аваргаар Багахангай дүүргийн баг шалгарчээ
Нийслэлийн аварга шалгаруулах 3X3 барилдаанд 9 дүүргийн төлөөлөл 9 баг гурав, гурван бөхийн бүрэлдэхүүнтэйгээр нийт 27 бөх, 8 тойргийн барилдаан хийж, дүнгээ гаргалаа.
Мэдээллийн алба

Нийслэлийн аварга шалгаруулах 3X3 барилдаанд 9 дүүргийн төлөөлөл 9 баг гурав, гурван бөхийн бүрэлдэхүүнтэйгээр нийт 27 бөх, 8 тойргийн барилдаан хийж, дүнгээ гаргалаа. Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ ахлагчтай, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн заан О.Доржсамбуу нарын бүрэлдэхүүнтэй Багахангай дүүргийн баг 17 даваа, 7 ялалттай тэргүүлж нэгдүгээр байр эзэлсэн бол улсын начин Б.Даваа-Очир ахлагчтай, аймгийн арслан С.Цогтбаатар, аймгийн начин О.Пүрэв-Очир нарын бүрэлдэхүүнтэй Багануур дүүргийн баг 15 даваа, 7 ялалттай удаалж, хоёрдугаар байрт, улсын начин Л.Энхсаруул ахлагчтай, аймгийн арслан Е.Көптилек, аймгийн начин Н.Пүрэвдаваа нарын бүрэлдэхүүнтэй 14 даваа 6 ялалттай гутгаар байрт тус тус шалгарлаа.
Нийслэлийн аварга шалгаруулах 3x3 барилдааны нийт шагналын сан 65,000,000 төгрөг бөгөөд
Түрүүлсэн баг 15.000.000 төгрөг
Дэд байр 10.000.000 төгрөг
Гутгаар байр 5.000.000 төгрөгийн бай шагнал гардсан юм.


Хувийн дүнгээр улсын заан Б.Батмөнх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Даваа-Очир, улсын начин Л.Энхсаруул нар тус бүр адил 8 даваагаар бусдыгаа манлайлан барилдлаа. Эдгээр таван бөх тус бүр 1.000.000 төгрөгийн шагнал гардаж, барилдсан бүх бөхчүүд давааны мөнгөө гардацгаалаа. Нэг давааны шагнал 250.000 төгрөг юм.



















