Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 6986 зорчигч нэвтэрлээ

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 81 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 6986 зорчигч нэвтэрлээ
Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 6986 зорчигч нэвтэрлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 81 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд товчоодоор орсон 1527, гарсан 2035 нийт 3562 автомашин байгаа юм. Эдгээр тээврийн хэрэгслээр 6986 зорчигч нэвтэрсэн байна. 2020 оны 11 сарын 10-ны өдрөөс хойш товчоод дээр нийт 234,581 автомашины 550,759 иргэнд эрүүл мэндийн хяналт хийлээ.

Хуваалцах