Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэв

Сар шинийн баярыг тохиолдуулан хамгийн өндөр насыг зооглож буй азай буурлууддаа Нийслэлийн ЗДТГ-аас хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Билгийн тооллын XVII жарны хөхөгчин хонь жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэв
Нийслэлийн азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэв. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баярыг тохиолдуулан хамгийн өндөр насыг зооглож буй азай буурлууддаа Нийслэлийн ЗДТГ-аас хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Билгийн тооллын XVII жарны хөхөгчин хонь жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлд амьдарч байгаа 98-99 насны 50 иргэнд нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

“Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль” -ийн хоёрдугаар бүлгийн 6.2-д Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын, 1ОО ба түүнээс дээш өндөр настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг тус тус гардуулна гэж заасан байдаг.

Хуваалцах