Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн байгаль орчны газрын барилгын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авлаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд Нийслэлийн байгаль орчны газрын барилгыг барьж дууссан бөгөөд улсын комисс хүлээн авлаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн байгаль орчны газрын барилгын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авлаа
Нийслэлийн байгаль орчны газрын барилгын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авлаа. Зураг: МҮОНРТ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд Нийслэлийн байгаль орчны газрын барилгыг барьж дууссан бөгөөд Улсын комисс хүлээн авлаа.

Тус барилга нь 302.29 ам метр талбай бүхий зоорьтой хоёр давхар юм.

Барилгын дотоод зохион байгуулалтын тухайд мэдээллийн төв, үзэсгэлэнгийн танхим, ажилчдын амрах өрөө, номын сан, сургалтын танхим, хурал уулзалтын болон оффисын өрөөнүүд, ариун цэврийн өрөө зэрэг иргэд, үйлчлүүлэгчдэд шаардлагатай бүхий л орон зайг багтаасан шийдэлтэй. Мөн гадна тохижилтын тухайд авто зам, зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажлуудыг хийлээ.

Тус барилгыг “Зууны сод хийц” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.

Хуваалцах