Нийслэлийн баруун хэсэгт шинэ авто вокзал барина
Өнгөрсөн онд давхардсан тоогоор 1.8 сая гаруй хүн хот хооронд зорчжээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн онд давхардсан тоогоор 1.8 сая гаруй хүн хот хооронд зорчжээ. Улаанбаатар хотоос нийт 68 чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг Сонгинохайрхан, Баянзүрх авто вокзалууд хүргэж байна. Өнгөрсөн оноос хэд хэдэн шинэ чиглэлүүд нээгдсэнтэй холбоотойгоор Баянзүрх авто вокзал хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа юм. Тиймээс олон улсын стандартад нийцсэн авто вокзалыг нийслэлийн баруун зүгт барихаар төлөвлөж байна гэж Зам тээврийн яамны Авто тээврийн хэлтсийн дарга Т. Зулзүсэм ярилаа. Мөн 21 аймагт авто вокзал барих төсөл хэрэгжиж байгаа ч санхүүжилтгүйн улмаас энэ ажил удааширч байгааг хэлсэн юм. Дэлгэрэнгүйг хүргэе.


















