Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн боловсролын салбарт 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ

Нийслэлийн боловсролын салбарт 2024 онд нийт 168 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн. Онцолбол, есөн сургууль, 19 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байна. Харин 2025 онд нийслэлийн боловсролын салбарт нийт 145 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн боловсролын салбарт 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
Нийслэлийн боловсролын салбарт 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн боловсролын салбарт 2024 онд нийт 168 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн. Онцолбол, есөн сургууль, 19 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байна. Харин 2025 онд нийслэлийн боловсролын салбарт нийт 145 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүний 71 нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 50 нь нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 14 нь дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих юм.

Урьдчилсан төлөвлөгөөгөөр 25 сургууль, 50 цэцэрлэг, 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна. Нийслэлийн 2025 оны төсөвт нэг сургуулийн барилга худалдан авах, таван цэцэрлэгийн барилга худалдан авах, хоёр сургуулийн барилга барих нийт найман төсөл арга хэмжээ, Баянгол дүүргийн төсвийн хөрөнгөөр нэг цэцэрлэг барихаар төлөвлөөд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хуваалцах