Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Нийслэлийн дагуул хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ

НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан 3 дугаар сарын 13-ны өдөр буюу баасан гарагт болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн дагуул хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ
Нийслэлийн дагуул хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан 3 дугаар сарын 13-ны өдөр буюу баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

  • Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

  • Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай

  • Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам батлах тухай

  • Нийслэлийн дагуул хот байгуулах тухай

  • НИТХ-ын Хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах