Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн дагуул хотуудын Захирагчийн сонгуулийн тов зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан дөрөвдүгээр сарын 10-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн дагуул хотуудын Захирагчийн сонгуулийн тов зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ
Нийслэлийн дагуул хотуудын Захирагчийн сонгуулийн тов зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан дөрөвдүгээр сарын 10-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах конторын болон усны тоолуурын лабораторийн барилга байгууламж /

  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн балансад бүртгэлтэй нэгдүгээр амбулаторийн барилга, инженерийн шугам сүлжээ /

  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Засаг захиргааны зургаадугаар байрны барилга, инженерийн шугам, сүлжээ, эд хөрөнгө/

  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Хан-Уул дүүргийн Цагдаагийн тасгийн оффисийн зориулалттай 2 давхар барилга /

  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан гүний худгууд /

  • Концесс олгох гэрээнд өөрчлөлт оруулах тухай / Налайх дүүргийн тавдугаар хороонд байрлах 640 хүүхдийн сургууль барих төслийг хэрэгжүүлэх “Магнус капитал” ХХК-ийн гэрээ /

  • НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 116, 136 дугаар тогтоолоор баталсан нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн гишүүдийг өөрчлөн томилох тухай

  • Олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллын хэмжээг тогтоох тухай

  • Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай

  • Алдарт эхийн одонг тодорхойлох тухай

  • Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай

  • Нийслэлийн дагуул хотуудын Захирагчийн сонгуулийн тов зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Хуваалцах