Нийслэлийн дүүрэг бүрт рагбигийн гүнзгийрүүлсэн сургалттай анги байгуулна
Монголын рагбигийн холбооны Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг нь нийслэлийн дүүрэг бүрт рагбигийн гүнзгийрүүлсэн сургалттай анги байгуулах аж.
Мэдээллийн алба

Монголын рагбигийн холбооны Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг нь нийслэлийн дүүрэг бүрт рагбигийн гүнзгийрүүлсэн сургалттай анги байгуулах аж. Ингэснээр хүүхэд багачуудыг зуны олимпын наадмын төрөлд багтдаг спорттой танилцуулж, хичээллэх нөхцөл бололцоогоор хангах юм байна.
Тус холбоо 2020-2021 оны хичээлийн жилд Хан-Уул дүүргийн 7 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуульд гүнзгийрүүлсэн сургалттай анги байгуулсан бөгөөд ирэх хичээлийн жилээс Баянзүрх дүүргийн 147 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуульд рагбигийн гүнзгийрүүлсэн сургалттай анги байгуулахаар болжээ.


















