Нийслэлийн ЕБС-ийн 600 шилдэг төгсөгчид гэрчилгээ гардууллаа
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ыг хот дүүргийнхээ түүх соёлыг сурталчлан, тэдний авьяас сонирхлыг хөгжүүлэн, суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ,
Мэдээллийн алба

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ыг хот дүүргийнхээ түүх соёлыг сурталчлан, тэдний авьяас сонирхлыг хөгжүүлэн, суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ, багш эцэг эх, хамт олон, найз нөхөд, залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор тайлант өдөрлөг, гэрчилгээ гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болгон тэмдэглэж байгаатай холбогдуулан анги хамт олон бусдыгаа манлайлан 12-р ангиа амжилттай төгссөн шилдэг төгсөгчдийг шагнах урамшуулах, тэргүүний сурагчдыг алдаршуулах зорилгоор “Шилдэг төгсөгч-2015” гэрчилгээг гардууллаа.
Энэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхиий боловсролын сургуулийн анхны 12-р ангийг 5983 суралцагч төгсч байгаагаас 600 шилдэг төгсөгчдөд шагнал гардууллаа гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.


















