Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хичээл маргааш эхэлнэ

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гураюдугаар улирлын хичээл маргааш эхэлнэ. Бага ангийн сурагчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ноос энэ сарын 25-ныг дуустал,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хичээл маргааш эхэлнэ
Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хичээл маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гураюдугаар улирлын хичээл маргааш эхэлнэ. Бага ангийн сурагчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ноос энэ сарын 25-ныг дуустал, дунд ангийнхан нэгдүгээр сарын 3-наас 25-ныг дуустал, ахлах ангийнхан нэгдүгээр сарын 10-наас 25-ныг дуустал тус тус амарч байгаа.

Хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын тухайд бага ангийнханы амралт нэгдүгээр сарын 10-наас эхэлж ирэх хоёрдугаар сарын 8-нд дуусна. Дунд ангийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 26-наас эхэлж хоёрдугаар сарын 8-нд дуусах бол ахлах ангийнхан нэгдүгээр сарын 31-нээс амарч, хоёрдугаар сарын 9-нд хичээлдээ орно.

Хуваалцах