Нийслэлийн энэ жилийн автозам засвар, шинэчлэлийн ажил энэ сарын 15-наас эхэлнэ
Нийслэлд 2015 онд хийгдэх автозамын бүтээн байгуулалтын ажил энэ сарын 15-аас эхлэхээр бэлтгэл ажил хангагджээ. Мөн 18 метрийн урттай угсраа автобус орж ирэх болсонтой холбоотойгоор
Мэдээллийн алба

Нийслэлд 2015 онд хийгдэх автозамын бүтээн байгуулалтын ажил энэ сарын 15-аас эхлэхээр бэлтгэл ажил хангагджээ. Мөн 18 метрийн урттай угсраа автобус орж ирэх болсонтой холбоотойгоор Энхтайвны өргөн чөлөөний автозамын засварын ажил буюу эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун 4 замаас, Зүүн 4 зам хүртэлх замын автобусны буудлуудын кармаг битүүлэх, 1-р эгнээг тусгаарлах ажлууд хийнэ.
Энэ жил 44,5 км авто зам, 453 урт метр гүүрийг шинээр барьж, 37,7 км авто зам, 134 урт метр гүүрийг өргөтгөж шинэчлэхээр төлөвлөсөн байна. Нийтдээ 25 байршилд 91,6 тэрбум төгрөгийн зам барилгын ажил хийгдэнэ. Тухайлбал, Дамбадаржаагийн уулзвар-Шаргаморьтын төмөр бетон гүүр – Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртлэх 3,3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт, Улиастай - Гачууртын чиглэлийн 11км авто замын засвар, Гүнтийн даваа чиглэлийн автозамаас Ар гүнтийн зуслан хүртэлх 7,36 км автозам, Өлзийт хороолол- Биокомбинат- Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто замын барилгын ажлуудыг хэрэгжүүлнэ.
Мөн дулааны улиралд замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгддэг учир бусад замууд их ачаалал авдаг. Энэ жилийн хувьд гол ачаалалтай байдаг замууд ачааллаа багасгахын тулд өргөтгөл шинэчлэлийн ажил хийх юм байна. Энэ үеэр нь цаг үеийн байдлаар хэсэгчилж хөдөлгөөн зохицуулалт хийнэ. Тухайлбал зуслангийн зам хэсэгчилж хаах үед туслах замуудыг ашиглаж урсгал чиглэлийг зохицуулна. Тухайн бүрт нь хэвлэл мэдээллээр мэдээллэж байх юм.


















