Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нийслэлийн Ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль цахим кабинеттай боллоо

Тус мэдээлэл технологийн иж бүрэн кабинетыг БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газрын хөрөнгө оруулалтаар байгуулж, гүйцэтгэгчээр MS Korea Co., Ltd компани ажилласан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн Ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль цахим кабинеттай боллоо
Нийслэлийн Ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль цахим кабинеттай боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль болон Эрдмийн өргөө сургууль мэдээллийн технологийн иж бүрэн, шинэхэн цахим кабинеттай боллоо. Тус мэдээлэл технологийн иж бүрэн кабинетыг БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газрын хөрөнгө оруулалтаар байгуулж, гүйцэтгэгчээр MS Korea Co., Ltd компани ажилласан байна.

Цахим кабинетын нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газрын дарга Sul Dong-ho болон албаны төлөөлөгчид оролцлоо.

Тэрээр хэлсэн үгэндээ технологийн хурдацтай хөгжлийн энэ үед монгол багш, суралцагчдын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, суралцах орчин нөхцөлийг бүрдүүлж, боловсролын чанарт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Цахим кабинет нэмэгдсэнээр цахим системд суурилсан англи хэлний хөтөлбөр, Эдүтэн платформын хэрэгжилт, дижитал интерактив сурах бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

Хуваалцах