Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн Газрын алба өнөөдөр иргэдэд ажлаа танилцуулна

2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын нийт агентлаг, харьяа газрууд Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн Газрын алба өнөөдөр иргэдэд ажлаа танилцуулна
Нийслэлийн Газрын алба өнөөдөр иргэдэд ажлаа танилцуулна. Зураг: МҮОНРТ

2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын нийт агентлаг, харьяа газрууд Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа билээ.

Энэ дагуу нийслэлийн Газрын алба өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 3-ны өдөр иргэдэд ажлаа сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр нийслэлийн Газрын албанаас дараах үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.

Газар өмчлөлийн чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:

Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажсан Газар өмчлөлийн шийдвэрүүд тараанаИргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулсан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл авнаУлаанбаатар хотод газар өмчилж аваагүй нь үнэн тодорхойлолт гаргаж өгөхГазар өмчлөлийн талаар танилцуулга хийнэГэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт бичиж иргэдэд олгоно

Газрын төлбөрийн чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газрын төлбөрийн нэхэмжлэл бичнэГазрын төлбөрийн чиглэлээр иргэдэд мэдээлэл өгнөГазрын төлбөртэй холбоотой хууль, тогтоомжийн талаар зөвлөгөө өгнө

Газрын кадастрын чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:

Иргэдэд кадастрын зургаар үйлчилнэГазар эзэмших эрх нь барьцаанд бүртгэлтэй эсэх лавлагаа олгоно

Газар эзэмшүүлэх, ашиглуулах чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:

Газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой материал бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгнөГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт хүлээн авнаГазар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлт хүлээн авнаГазар эзэмших эрхийн талбайн хэмжээн зориулалт өөрчлөх, эдэлбэрийн хэлбэр, байршил, оноосон нэр өөрчлөх тухай хүсэлт хүлээн авнаГазар эзэмших эрхийн барьцааны бүртгэл хийнэГазар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлнөГазар эзэмших эрхийг барьцаанд бүртгэлтэй эсэх лавлагаа өгнөИргэдэд газрын харилцааны чиглэлээр тайлбар, мэдээлэл өгч ажиллана гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Хуваалцах