Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилт

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил цаашид хэвийн үргэлжлэх боломжтой боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилт
Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилт. Зураг: МҮОНРТ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил цаашид хэвийн үргэлжлэх боломжтой боллоо. Өчигдөр болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаар энэ оны төсөвт тодотгол хийж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд 20 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар шийдвэрлэжээ. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдээлэл хийв.

Тэрбээр “Энэ шийдвэрийн үр дүнд олон айл өрх хугацаандаа байрандаа орох боломж бүрдэнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 22 байршлын 58 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж байна. Энэ жил 4044 айлын орон сууц ашиглалтад орно. Цаашид орон сууцжуулах эх үүсвэрийг урт хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.

Хуваалцах