Нийслэлийн гэрэлтүүлгийн журмыг шинэчилнэ
Хотжилт төвлөрсөн газар гэрэлтүүлгийн системийг сайжруулахгүй бол хөдөлгөөний аюулгүй байдал, хэв журам зөрчигдөж, хөдөлмөр хамгаалал алдагдах сөрөг үр дагавар гардаг талаар ярилцсан.
Мэдээллийн алба

Нийслэлийн гэрэлтүүлэг чимэглэлийн компанийн удирдлага, ажилтан, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтнүүд оролцсон ”Улаанбаатар хотын гэрэлтүүлгийг боловсронгуй болгох нь” уулзалт хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийн үеэр Хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Авто зам, гудамж талбайн гэрэлтүүлгийн байнгын найдвартай ажиллагааг хангаж, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн, эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг систем рүү шилжүүлэх шаардлагатай”-г онцлосон юм.
Хотжилт төвлөрсөн газар гэрэлтүүлгийн системийг сайжруулахгүй бол хөдөлгөөний аюулгүй байдал, хэв журам зөрчигдөж, хөдөлмөр хамгаалал алдагдах сөрөг үр дагавар гардаг талаар ярилцсан.
Хурлаар гэрэлтүүлэг хариуцсан холбогдох төрийн байгууллага, ашиглагч компаниудыг нэгтгэсэн ажлын хэсэг байгуулж гэрэлтүүлгийн системд тулгарч буй бэрхшээл цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар тогтмол хамтран ярилцахаар болсон. Энэ үеэр гэрэлтүүлгийн стандартыг боловсруулж, журмыг шинэчлэх санал гарлаа.


















