Нийслэлийн гудамж, замуудад 99 тонн бодис цацлаа
Нийслэлийн Хот тохижилтын газрын ажилтнууд өчигдөр оройноос эхлэн 16 чиглэлийн 330 гаруй км замд ажиллаж, нийт 99 тн бодис цацсан байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Хот тохижилтын газрын ажилтнууд өчигдөр оройноос эхлэн 16 чиглэлийн 330 гаруй км замд ажиллаж, нийт 99 тн бодис цацсан байна. Мөн өнөө өглөө 05:00 цагаас хойш зам талбайн 450 гаруй үйлчлэгч зам, замын байгууламжийг цэвэрлэж байгаа юм.
Алслагдсан зам, талбайд бодис, давс цацах, даваа гүвээг цэвэрлэх ажлыг үргэлжлүүлсээр байна. Нийслэлийн Хот тохижилтын газар нийтдээ 336 км замыг хариуцан ажилладаг. Харин төв замуудаас салбарласан туслах замуудыг дүүргийн тохижилт үйлчилгээний газрууд хариуцан ажилладаг юм байна.
Эх сурвалж: Нийслэлийн Хот тохижилтын газар


















