Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн гурван цэцэрлэгийн засварын ажил дуусаагүй байна

Хичээлийн шинэ жил эхлээд 3 дахь долоо хоногтойгоо золгож байгаа энэ үед нийслэлийн гурван цэцэрлэг хүүхдүүдээ хүлээж аваагүй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн гурван цэцэрлэгийн засварын ажил дуусаагүй байна
Нийслэлийн гурван цэцэрлэгийн засварын ажил дуусаагүй байна. Зураг: МҮОНРТ

Хичээлийн шинэ жил эхлээд 3 дахь долоо хоногтойгоо золгож байгаа энэ үед нийслэлийн гурван цэцэрлэг хүүхдүүдээ хүлээж аваагүй байна. Эдгээр цэцэрлэгүүд Баянгол дүүргийн 86, 77, 95 дугаар цэцэрлэгүүд юм. Засварын ажил хойшлогдсон гол шалтгаан нь тендэрийн ажил удаарширсантай холбоотой гэдгийг албаны хүмүүс тодотголоо. Энэ долоо хоногтоо багтаан засварын ажлыг дуусгаж, ирэх нэг дэх өдрөөс эхлүүлэн хүүхдээ хүлээж авахад бэлэн болно гэж нийслэлийн боловсролын газрын Барилга хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнай мэдээллээ.

Энэ жил нийслэлд шинээр 31 цэцэрлэг баригдаж байна. Харин цэцэрлэгүүдийн засвар шинэчлэлийн хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 86, 88, 89 дүгээр цэцэрлэгийг зассан. Мөн сайдын багцаас дөрвөн цэцэрлэгийг засахаар тооцоолсон. Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд засварын ажил бүрэн дууссан байна.

Хуваалцах