Нийслэлийн иргэд 26503 өргөдөл ирүүлжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн болж нутгийн захиргааны байгууллагуудын I улирлын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.
Мэдээллийн алба

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж нутгийн захиргааны байгууллагуудын I улирлын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд иргэдээс 28949 өргөдөл, гомдол ирүүлснээс 26503 өргөдөл буюу 91.6 хувийг шийдвэрлэж, хариу өгсөн байна. Ангилан авч үзвэл мэдээллийн төв 1200 утсаар 1344, ub1200.mn цахим хуудсаар 201, Засгийн газрын 11-11 төвөөр 2123, Иргэд хүлээн авах төвөөр 2960, Нутгийн захиргааны байгууллагууд 4024, Smart UB аппликейшнээр найман өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ.
Нийт өргөдөл, гомдлыг дунджаар 13 хоног 8 цаг 32 минутад шийдвэрлэж байгаа бөгөөд дийлэнх нь Ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдах тухай, Дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтийн тухай, Барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх тухай зэрэг асуудлаар иргэд хандсан байна. Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг аль болох цөөн шат дамжлагаар шийдвэрлэхийг зорьж байгаа. Нийт өргөдлийн 28.9 хувийг нэгдүгээр шат, 34 хувийг хоёрдугаар шат, 25.1 хувийг гуравдугаар шат, 7.5 хувийг дөрөвдүгээр шат, 3.7 хувийг тавдугаар шат дамжлагаар шийдвэрлэжээ.


















