Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлын төлөө цагдаагийн алба хаагчид ажиллаж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, халаасны хулгай болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, бага насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газар,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлын төлөө цагдаагийн алба хаагчид ажиллаж байна
Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлын төлөө цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, халаасны хулгай болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, бага насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 930 гаруй алба хаагчид иргэд олноор цуглардаг Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Цэцэрлэгт хүрээлэн, Цэрэндоржийн гудамж, Туул голын эрэг, зуслангийн чиглэлд автомашин, явган болон морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ үзүүлж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Хуваалцах