Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар чуулган маргааш болно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан 07 сарын 04-ний өдөр болох байсан ч нийслэлийн МАН-ын хорооноос хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлж, хуралдааны товыг дахин зарлахаар болсон юм.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар чуулган маргааш болно
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар чуулган маргааш болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан 07 сарын 04-ний өдөр болох байсан ч нийслэлийн МАН-ын хорооноос хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлж, хуралдааны товыг дахин зарлахаар болсон юм. Өнөөдөр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар чуулганыг 07 сарын 06-ны өдөр буюу Лхагва гарагт 11 цагаас хуралдуулахаар шийдвэрлэв. Тус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн
Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.

Хуваалцах