Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг сонголоо. Хуулийн дагуу анхдугаар хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч Р.Дагва удирдан явуулав. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг сонголоо. Хуулийн дагуу анхдугаар хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч Р.Дагва удирдан явуулав.

Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа.



Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг сонголоо

Нийслэлийн ИТХ дах МАН-ын бүлгийн даргаар Р.Давга, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа нарыг сонгов.

Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээс хурлын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэн, 84.47 хувиар дэмжлээ. Нэг хүний нэрийг дэвшүүлсэн учраас санал хураалтыг илээр явуулсан юм.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог 11-ээр тогтоож,

  1. Ж.Батбаясгалан

  2. Р.Дагва

  3. Ж.Алдаржавхлан

  4. Б.Пүрэвдагва

  5. С.Даваасүрэн

  6. М.Халиунбат

  7. Б.Мөнхбат

  8. Н.Баярчимэг

  9. Д.Энхтуяа

  10. Д.Бадарсан

  11. Д.Гантулга нарыг сонголоо. Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Хуваалцах