Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга А.Баяр олон улсын хийлийн тэмцээнд удаа дараа амжилт үзүүлж буй хийлийн багш Г.Отгонжаргал, төгөлдөр хуурч Ч.Батчулуун болон өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын дарга А.Баяр олон улсын хийлийн тэмцээнд удаа дараа амжилт үзүүлж буй хийлийн багш Г.Отгонжаргал, төгөлдөр хуурч Ч.Батчулуун болон өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзсан байна. НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяагийн санаачилгаар Соёлын төв өргөө нь “Нээлттэй тайз” төслийг санаачлан эхлүүлсэн. Төслийн хүрээнд Соёлын төвийн дэргэдэх “Хүүхэд хөгжлийн төв”-ийг байгуулсан бөгөөд хийлийн чуулгын хүүхдүүдийг дэмжин ажилладаг байна.

Өсвөрийн хийлийн хамтлагийн 2025 онд үзүүлсэн амжилтаас дурдвал

  • Австри улсын Вена хотноо зохион байгуулагдсан “Vienna Music Society 2025” хийлийн ансамблийн төрлөөр оролцож 3-р байр

  • Америкийн нэгдсэн улсын Бостон хотод Харвардын Их сургуулийн тайзанд нас насны ангилалд 1 дүгээр байр

  • Испани улсын Бэнаск (Уэск) хотноо зохион байгуулагдсан XIV International Chamber Music Festival Competition-д хийл хөгжмийн ансамблийн төрлөөр оролцож багаараа 1-р байр

  • Англи улсын Лондон хотод зохион байгуулагдсан Монгол наадамд Англи улс дахь Элчин Сайдын яамны урилгаар Хийл хөгжмийн ганцаарчилсан төрлөөр нас, насны ангилалд 3 хүүхэд 3-р байр

  • Канад улсын Торонто хотод зохион байгуулагдсан Royal Sound Strings Competition-д Junior category төрлөөр 2 насны ангилалд 1-р байр

  • Солонгос улсын Сөүл хотноо NK Music, Sejong Universitas, Yonsei University, K-Class Stage-үүдээс хамтран зохион байгуулдаг “2025 The 3rd Korea Young Artist International Music Competition”-д ганцаарчилсан төрөлд 1,2,3-р байр

  • Итали улсад зохион байгуулагдсан Залуу хөгжимчдийн олон улсын 14-р уралдаанд ансамбль төрлөөр оролцож 1-р байр

  • АНУ-ын “Special venue music awards international competition” уралдаанд ансамблийн төрөлд 3 дугаар байр эзэлж 2026 оны 07 дугаар сард АНУ-ын Нью-Йорк хотын Карнеги-холлд болох концертод оролцохоор уригдсан” гэх олон амжилтаар 2025 оныг үдэж байна.

Мөн 2026 оны 02 дугаар сард Итали улсын Масса хотод зохион байгуулагдах Олон улсын өсвөрийн хийлчдийн 14-р уралдаанд оролцохоор бэлтгэж байна.

Хуваалцах