Нийслэлийн ИТХ-ын даргаар Ц.Сандуйг сонголоо
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан болж байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.Нийслэлийн ИТХ-ын даргад нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг нэр дэвшүүлсэн бөгөөд олонхийн саналаар сонгогдлоо. Мөн шинээр сонгогдсон төлөөлөгчдөд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэх гардууллаа.


















