Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно

Маргааш буюу энэ сарын 26-ны даваа гарагт хуралдах Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Маргааш буюу энэ сарын 26-ны даваа гарагт хуралдах Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Хөрөнгө бүртгэн авах тухай /Багануур дүүргийн 3 дугаар хороонд баригдсан 640 хүүхдийн сургуулийн барилга, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө/

  • Хөрөнгө бүртгэн авах тухай /Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Саалийн ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баянголын ам, Улиастайн Зүүн салааны ам, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Санзайн амуудад баригдсан Байгаль хамгаалагчийн 4 дүгээр байр/

  • Хөрөнгө худалдан авах тухай /Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эх газар” ХХК-ийн ашиглалтад оруулсан төмөр замын доогуурх авто машины нүхэн гарц/

  • Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэм батлах тухай

  • Журам батлах тухай /Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх/

  • Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай /Газар зүйн хүрээлэн, Биотаникийн хүрээлэнгийн ашиглаж буй судалгаа туршилтын талбай/

  • Журам батлах тухай /Нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журам/

  • Журамд өөрчлөлт оруулах тухай /НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн ажиллах журам”/

  • Шашны байгууллагуудын хугацааг сунгах, шинээр зөвшөөрөл олгох тухай

  • НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай

  • Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай

  • Нийслэлийн ИТХ-ын хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Хуваалцах