Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан ирэх даваа гарагт болно

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 29-ний өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан ирэх даваа гарагт болно
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан ирэх даваа гарагт болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 29-ний өдөр буюу даваа гарагт болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Нийтийн бие засах газрын 4 барилга /

  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдын байр /

  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны давхрын өргөтгөлийн 6 барилга /

  • Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

  • Улаанбаатар хотын музей НӨҮГ-ын дүрмийг батлах тухай

  • Ой тэмдэглэх тухай / Гэрлэх ёслолын ордны 60 жилийн ой /

  • Шагналд тодорхойлох тухай

  • НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай / “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэх тухай /

  • НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Хуваалцах