Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо
Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, томилох асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэв.
Мэдээллийн алба

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээс Д.Төмөрбаатар, “Олон улсын худалдаа логистикийн төв” хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүнээс Д.Рэнцэнбямба, “Улаанбаатар спорт менежмент” хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүнээс А.Мөнгөн нарыг тус тус чөлөөлөв гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээлэв.