Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

Нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр боллоо. Энэ удаагийн ажлын хэсгийн уулзалтад Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч дарга нар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Залуучууд хөгжлийн газар, Нийслэлийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо
Нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ээлжит хурал 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр боллоо. Энэ удаагийн ажлын хэсгийн уулзалтад Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч дарга нар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Залуучууд хөгжлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлого, Хяналт-шинжилгээ үнэлгээ, Гадаад харилцааны хэлтсүүд болон дүүргүүдийн төлөөллүүд тус тус оролцлоо.

Тус уулзалтаар ажлын хэсгийн гишүүд Нийслэлйин жендэрийн дэд хөтөлбөрийн зорилго, зорилтын хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтийн төслийг нарийвчлан хэлэлцэж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хоорондоо хэрхэн уялдаатай ажиллаж, дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар саналаа солилцсон үр дүнтэй хурал болж өндөрлөв.

Нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөрт тусгагдах хамгийн тулгамдаж буй асуудлуудад Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал, агаарын бохирдолд өртөж буй хүүхэд эмэгтэйчүүд, хот төлөвлөлтийг жендэрийн мэдрэмжтэй болгох, жендэрт суурилсан хүчирхийлэл, төрийн албан хаагч, ялангуяа удирдах албан тушаалтнуудын жендэрийн талаарх ойлголт, хандлагын асуудлууд багтаж байна. Цаашид ажлын хэсгийн гишүүд Жендэрийн дэд хөтөлбөрийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай уялдуулах тал дээр ажиллаж байна.

Хуваалцах