Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт санал авч байна

Уг хөтөлбөр нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Нийгмийн хөгжил, дэвшилд жендэрийн тэгш оролцоог хангах замаар нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэх”,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт санал авч байна
Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт санал авч байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт санал авч байна. Уг хөтөлбөр нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Нийгмийн хөгжил, дэвшилд жендэрийн тэгш оролцоог хангах замаар нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэх”, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгах”, Монгол Улсын Засгийн газраас баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2017-2021)-т дэвшүүлсэн “Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг үндэсний, салбарын, орон нутгийн байгууллагын түвшинд хөгжүүлэх” зорилтын хүрээнд хэрэгжих аж.

Иймд иргэд “Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр болон энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, саналаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэлд Oyungereld@yahoo.com цахим хаягаар 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Хуваалцах