Нийслэлийн хэмжээнд 130 гаруй цэцэрлэг сугалаагаар бүртгэл хийжээ
Цэцэрлэгийн бага бүлэгт элсэн орж байгаа хоёр настнуудыг өнөөдөр сугалаагаар тодрууллаа.
Мэдээллийн алба

Цэцэрлэгийн бага бүлэгт элсэн орж байгаа хоёр настнуудыг өнөөдөр сугалаагаар тодрууллаа. Нийслэлийн хэмжээнд ажилладаг 230 гаруй цэцэрлэгээс 100 гаруй нь бага бүлгээ сугалаагүйгээр шууд бүртгэж авсан бол үлдсэн 130 орчим нь хүчин чадал, орон тоондоо тохируулж зарласан тоондоо хүүхдүүдээ бүртгэж авлаа.
Хоёр настай буюу 2014 онд төрсөн 19 мянган хүүхэд нийслэлийн хэмжээнд бий. Гэхдээ тэднээс 9700 орчмыг төрийн өмчийн цэцэрлэгүүд авах боломжтой гэдэг дүн мэдээг нийслэлийн боловсролын газраас өгч байна. Энэ бол шинээр цэцэрлэгт явж эхлэх ёстой 10 хүүхэд тутмын 5-ыг нь л цэцэрлэгт хамруулж байгаа дүн юм байна.


















