Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 111 819 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 13 659 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 12.2 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 111 819 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 13 659 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 12.2 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Нийт өвчлөгсдийн 19.1 хувийг нэг хүртэлх насныхан, 20.2 хувийг 2-4 нас, 22.9 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 эмнэлэгт 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 87.8 хувь нь амьсгалын замын халдварын шалтгаантай байгаа аж.

Хуваалцах