Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн хэмжээнд болзошгүй гамшиг аюулаас 1343 хүний амийг аварчээ

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газар 2021 оны үйл ажиллагааны тайлангаа хэлэлцэж, 2022 оны бодлого, зорилгоо тодорхойллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн хэмжээнд болзошгүй гамшиг аюулаас 1343 хүний амийг аварчээ
Нийслэлийн хэмжээнд болзошгүй гамшиг аюулаас 1343 хүний амийг аварчээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газар 2021 оны үйл ажиллагааны тайлангаа хэлэлцэж, 2022 оны бодлого, зорилгоо тодорхойллоо. Хуралд нийслэлийн ИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, НГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Батбямба нар оролцсон юм.


Энэ онд нийслэлийн Онцгой байдлын газар 1689 дуудлага, мэдээллийг хүлээн авч, хариу арга хэмжээг үзүүлэн ажиллажээ. Болзошгүй гамшиг, ослын аюулаас 1343 хүний амь насыг аварсан бол иргэд, аж ахуй нэгжийн 80 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна.

Эх сурвалж: НИТХ

Хуваалцах