Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын суурин 20 цэг ажиллана

Энэ сарын 21-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 3145, II тунд 5962, нийт 9107 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.052.957 иргэн I тунд, 944.294 иргэн II тунд хамрагдаад байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын суурин 20 цэг ажиллана
Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын суурин 20 цэг ажиллана. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 21-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 3145, II тунд 5962, нийт 9107 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.052.957 иргэн I тунд, 944.294 иргэн II тунд хамрагдаад байгаа аж. Мөн 3307 жирэмсэн эх, 12-15 насны 39.773 /39.2%/, 16-17 насны 20.213 /59.6%/ хүүхдийг вакцинд хамруулсан байна.

Харин өнөөдөр /2021.07.22/ Улаанбаатар хотод суурин 20 цэгт 30 багийн 215 эмч, ажилтан ажиллаж, 7115 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийн мэдээллийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.

Хуваалцах