Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн хэмжээнд гулгаа арилгах бодис хангалттай байна

Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэл өнгөрсөн шөнө 03:30 цагаас эхлэн замын хальтиргаа гулгааг арилгахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлжээ.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн хэмжээнд гулгаа арилгах бодис хангалттай байна
Нийслэлийн хэмжээнд гулгаа арилгах бодис хангалттай байна. Зураг: МҮОНРТ

Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэл өнгөрсөн шөнө 03:30 цагаас эхлэн замын хальтиргаа гулгааг арилгахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлжээ. Тэд осол их гардаг зам, уулзварууд болон "Нарны зам", "Энхтайвны өргөн чөлөө", "Их тойруу", “Бага тойруу”, "Нарны гүүр" гэсэн маршрутаар давс бодис цацаж байна. Мөн Морингийн даваа, Айдсын даваа, 22-ын товчоо чиглэлийн замд цас хайлуулах бодис давсыг цацах ажил үргэлжилж байна. 10 цагийн байдлаар нийт 40 тонн цас хайлуулах бодис цацсан байна. Цаашид автозамын хальтиргаа гулгааг арилгах, цас хайлуулах бодис, давс хангалттай хэмжээнд буюу 800 тонн нөөцтэй байгааг эх сурвалж мэдээллээ.

Хуваалцах