Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн хэмжээнд инженерийн дэд бүтцийн нэгдсэн удирдлага, хяналтыг бий болгоно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр болж, Хот нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналт, удирдлагын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Нийслэлийн хэмжээнд инженерийн дэд бүтцийн нэгдсэн удирдлага, хяналтыг бий болгоно
Нийслэлийн хэмжээнд инженерийн дэд бүтцийн нэгдсэн удирдлага, хяналтыг бий болгоно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр болж, Хот нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналт, удирдлагын UB ENGINEERING системийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм. Улаанбаатар хотын инженерийн хангамжийн зарим байгууллага мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлж, байгууллагынхаа үйл ажиллагаанд мэдээллийн сангийн дэвшилтэт технологийг ашиглаж байгаа хэдий ч нэгдсэн зохион байгуулалтгүй байдаг. Энэ нь нийслэлийн нутаг дэвсгэрт хийж буй тохижилт, бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтцийн ажлууд уялдаа холбоогүй болоход нөлөөлж байгаа юм.

Мөн улс, нийслэлийн өмч, хөрөнгө үнэгүйдэх, ажил удаашрах, иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл, чирэгдэл учруулах, төрийн байгууллагаас үзүүлэх ажлын үнэлэмж буурах зэрэг асуудал үүссээр байна. Харин UB ENGINEERING систем нь нийслэлийн хэмжээнд хот нийтийн аж ахуйн болон инженерийн хангамжийн байгууллагуудад ашиглаж буй систем болон мэдээллийн санд интеграци хийж, нэгтгэх, уялдаа холбоог сайжруулах юм. Мөн тэдгээрийн өдөр тутмын ашиглалтын үйл ажиллагааг хялбаршуулах, мэдээллийн санг тогтмол үйл ажиллагаагаар баяжуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн үйлчилгээг иж бүрэн цахимжуулснаар нийслэлийн хэмжээнд инженерийн дэд бүтцийн нэгдсэн удирдлага, хяналтыг бий болгоно.

Хот нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллагуудаас нийт есөн байгууллага мэдээллийн сантай, 20 байгууллага тодорхой хэмжээнд мэдээлэл цуглуулж, эхэлсэн ч 478 байгууллага, 1245 СӨХ мэдээллийн сангүй үйл ажиллагаа явуулж байна. Харин UB ENGINEERING систем ашиглалтад орсноор мэдээллийн сангаас мэдээлэл шүүх, хаана, ямар инженерийн шугам сүлжээ байгаа, гэнэтийн аваар, осол гарсан үед мэдээллийг шуурхай хүргэх, хяналт тавих гэх мэт олон давуу тал бий болох юм. Мөн нэгдсэн мэдээллийн сантай болсноор шугам, сүлжээ, мод, гэрэлтүүлэг зэргийг QR кодоор бүртгэж, мэдээллийн сан үүснэ гэдгийг албаныхан хэлж байлаа.

Хотын дарга “Энэ бол зайлшгүй хэрэгтэй зүйл. “Нэг тархи-Нэгдсэн систем”-тэй уялдуулаарай. Олон улсын жишгийг судлаарай. Хоорондын уялдаа холбоо чухал шүү” гэсэн юм. Мөн энэ системийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байнгын Ажлын хэсэг байгуулж, зохион байгуулалтын арга хэмжээ ажиллах, цаашид НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барьж, хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

Хуваалцах