Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн хэмжээнд коронавируст цар тахлын эрсдэлийн үнэлгээг хийж байна

Коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдэлийн түвшин нэмэгдсэнтэй холбогдуулан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн хэмжээнд коронавируст цар тахлын эрсдэлийн үнэлгээг хийж байна
Нийслэлийн хэмжээнд коронавируст цар тахлын эрсдэлийн үнэлгээг хийж байна. Зураг: МҮОНРТ

Коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдэлийн түвшин нэмэгдсэнтэй холбогдуулан Улсын Онцгой Комиссын 2020.11.11-ний өдрийн хуралдааны шийдвэрээр Шадар Сайдын баталсан 2017 оны А/08 дугаар тушаалын дагуу аймаг, нийслэлийн түвшинд коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээг хийх үүрэг өгсөн.

Тушаалын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүд нийслэлийн хэмжээнд Ковид-19 цартахлын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгож, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зөвлөмж боловсруулж хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна.

Эрсдэлийн үнэлгээг хийснээр халдварын голомтод болон хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчид, бүх шатны шуурхай штабын бүрэлдэхүүнд халдварт өртөх эрсдэлийн үнэлгээг хийж, болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах