Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын шинжилгээнд 12.936 хүн хамрагдлаа

2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 12.936 хүн хамрагдсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын шинжилгээнд 12.936 хүн хамрагдлаа
Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын шинжилгээнд 12.936 хүн хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 12.936 хүн хамрагдсан байна.

Ажилласан шинжилгээний төв 5, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 53 багт нийт 601 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 465.273 хүнийг шинжилгээнд хамруулснаас 393.293 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.309 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.

Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 592, ойрын хавьтал 3041, дам хавьтал 21.012 хүн байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Хуваалцах