Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн хэмжээнд түр хугацаанд цахилгаан хязгаарлана

"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-аас өвлийн их ачааллын өмнөх бэлтгэл хангах зорилгоор 110 кВ-ын арван дэд станцад тохируулгын ажил хийх тул аравдугаар сарын 14-ний өдрийг дуустал

УТ
УБЦТС ТӨХК

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн хэмжээнд түр хугацаанд цахилгаан хязгаарлана
Нийслэлийн хэмжээнд түр хугацаанд цахилгаан хязгаарлана. Зураг: МҮОНРТ

"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-аас өвлийн их ачааллын өмнөх бэлтгэл хангах зорилгоор 110 кВ-ын арван дэд станцад тохируулгын ажил хийх тул аравдугаар сарын 14-ний өдрийг дуустал дараах байршлуудад цахилгаан эрчим хүч богино хугацаанд түр тасрах болсныг мэдээлж байна. Хэрэглэгчид та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.


Аравдугаар сарын 8-ны өдөр

БЗД: 5,8,15,13,14,15,16-р хороо 16-р хороолол, Оффицеруудын ордон, ХӨСҮТ, Нарантуул зах, 13-р хороолол, Замын цагдаагийн газар орчим


Аравдугаар сарын 9-ний өдөр

ХУД: 5,6,7,8-р хороо Яармаг, Нүхт орчим

БГД: 20-р хороо Хөсөг трейд орчим

СХД: 13,14,15,16,17-р хороо 1-р хороолол


Аравдугаар сарын 12-ны өдөр

СХД1,2,3, 4, 5, 19, 20,21,22, 26-р хороо 21-р хороолол, Орчлон хороолол,Толгойт, Орбит, Цэвэрлэх орчим


Аравдугаар сарын 13-ны өдөр

Налайх дүүрэг


Аравдугаар сарын 14-ний өдөр

Төв аймгийн Баянчандмань сум.

Хуваалцах